1-р алхам. Зураг сонгох

Та өөрийн хүсэн зургийг компьютероос сонгон оруулан фото картаа бүтээх боломжтой. 

  • Хуулах зургийн хэмжээ 5 MB дээшгүй байх
  • Зургийн нягтрал 1000х1000px –с дээш байх

Санамж:  Чанар муутай зураг оруулснаас үүдэн хэвлэлтийн чанар муудах магдлалтай.

Доорх агуулгатай зураг оруулахыг хориглоно. Үүнд:

  • Хуулиар хамгаалагдсан гуравдагч этгээдийн барааны тэмдэг, лого, уриа, лоозон, албан байгууллагын нэр зохиогчийн эрхтэй баримт.
  • Зар сурталчилгааны материал, брэндүүд
  • Зураачийн зөвшөөрөлгүй уран зураг, урлагийн бүтээлийн зурагo
  • Утасны дугаар, хаяг, URL address, пин код
  • Садар, самуун суртачилсан агуулгатай зураг
  • Хүчирхийлэл, түрэмгийлэл, ёс журамгүй зураг, арьс өнгөөр гадуурхсан, шашны ёс зүйг доромжилсон зураг
  • Нүцгэн болон хагас нүцгэн зураг, нийгмийн ёс суртахууны хэм хэмжээнд үл нийцсэн агуулгатай зураг
  • Архи, тамхи, мансууруулах бодис, мөрийтэй тоглоомын бүтээгдэхүүний зураг
  • Улс төрийн нам эвсэл, шашны бүлэг, нийгмийн эсрэг бүлгүүдийн үзэл санааг агуулсан 
  • Гүжирдлэг гүтгэлгийн шинж чанартай.
  • Зохиогчийн эрх болон бусад хуулиар хамгаалагдсан зураг болон зохиогчийн эрх “Хүслийн фото карт”-нд хэвлэхийг хориглосон зураг байж болохгүй.
  • Карт эзэмшигч нь “Хүслийн Фото карт”-ыг захиалахдаа хуулиар хамгаалагдсан зураг, дүрсийг карт дээр оруулахыг хориглох бөгөөд, оруулсан тохиолдол зохиогчийн эрхтэй холбоотой үүссэн аливаа асуудлыг бүрэн хариуцна

Та  зургийн сангаас зураг оруулахыг хүсвэл зургийн ангилалаас таалагдсан зургаа сонгож болно.

Зургаа сонгосны дараа "Үргэлжлүүлэх" товчийг даран 2-р алхамд очино.

 

2-р алхам: Зураг засах

Энэ хэсэгт таныг зургаа засах боломжоор бүрэн хангасан дараах хэрэгсэлүүд багтана. 

Та өөрийн оруулсан болон сонгосон зургийг “Зураг хөдөлгөх” “Зураг эргүүлэх”  “Зураг томруулах” зэрэг хэсгүүдийг ашиглан картны харагдах хэсэгт тохируулан засна.

Хэрэв таны зураг босоо/хэвтээ бол та зургаа эргүүлэх хэрэгслээр тохируулах боломжтой бөгөөд логоны байршлыг зургандаа тааруулан тохируулж болно. 

Мөн та өөрийн сонгосон зурагныхаа суурь өнгөнөөс хамааран логоны өнгө сонголтуудаас сонгож оруулна.

 

3-р алхам: Зураг чимэглэх

Та өөрийн оруулсан зургаа текст болон хүрээ гэсэн нэмэлт чимэглэлээр чимэх боломжтой. 

Та оруулсан текстийн байрлалыг сонгохын тулд, текст хөдөлгөх  цэсийг ашиглана.

Та өөрийн хүссэн хүрээг доорх ангилалаас сонгон оруулах боломжтой.

 

4-р алхам: Үйлчилгээний нөхцөл

Та банкнаас санал болгож буй Хүслийн Фото Карт бүтээгдэхүүний үйлчилгээний нөхцөлтэй уншиж танилцаад хэрэв зөвшөөрч байвал “зөвшөөрч байна” гэсэн товчлуурыг дарж баталгаажуулах шаардлагатай. 


5-р алхам : Баталгаажуулах

Харилцагчи Та дараах мэдээллийг заавал бөглөсөн байх бөгөөд үнэн зөв, бүрэн байхыг анхаарна уу.

Харилцагч Та өөрийн мэдээллийг оруулж дуусаад “Захиалах” гэсэн товчлуурыг дарж захиалгаа хийх бөгөөд Капитрон банкны дурын салбар дээрээ очин үйлчилгээний нөхцөлд заасан хураамжийг төлснөөр, онлайн захиалгаа баталгаажна гэдгийг анхаарна уу. 

Карт хүлээн авах салбар, захиалгаа баталгаажуулах салбар өөр байж болно.


Захиалгатай холбоотой ямарваа нэгэн асуудлыг банкны 24 цагийн Оператор-с лавлаж асууна уу.

Лавлах утас: 1800-2020

Танд амжилт хүсье.